ҮУПК 1.1

1938 онд Гар үйлдвэрийн төв холбооны дэргэд артелийн дарга, ня-бо, мастерийн 6 сарын дамжаа хичээллүүлж, "Дарга мастерын сургууль" гэж нэрлэгдэж байсан энэ сургуулийн суурин дээр 1960 оноос "Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургууль комбинат болон өргөжиж ня-бо, оёдол эсгүүр, мебелийн будаг, модон эдлэл, техникийн гэсэн 5 төрлийн мэргэжлийн дамжаа хичээллүүлж эхэлжээ.

Монголын Үйлдвэр Хоршооллын Төв Зөвлөлийн 1960 оны 10 сарын 11 ний өдрийн 38-р тогтоолоор Дарга мастерын сургуулийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх Үйлдвэрлэл, хоршооллын сургууль комбинат болгон зохион байгуулсан /1960-1966 он/

Үйлдвэр Хоршооллын Төв Зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлын 119-р тогтоолоор сургууль комбинатыг 1966-1967 оны хичээлийн жилээс Үйлдвэр хоршооллын техник мэргэжлийн сургууль болгон өргөтгөснөөр манай сургуулийн үндэс суурь тавигдсан /НААҮ-ний ТМС/ /1966-1987 он/

БНМАУ-ын СнЗ-ийн Улсын дээд тусгай дунд техник мэргэжлийн боловсролын хорооны дарга НААҮЯ-ны сайдын 1980 оны 9 сарын 30-ний 195 тогтоолоор НААҮ-ны техник мэргэжлийн дунд сургууль /1980-1990он/

АБЯ-ны сайдын 1990-оны 6 сарын 07-ний өдрийн 197 тоот тушаалаар хоёр сургуулийг нэгтгэн /НААҮТМС, НААҮТМДС/ Нийтийн ахуй үйлчилгээний мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болсон.

Үйлдвэр- Үйлчилгээний техникийн дунд сургууль /1994-1995 он/1995 оны 10 сард МУ-ын Засгийн газрын тогтоолоор БНЭУ-ын төр нийгмийн зүтгэлтэн ерөнхий сайд асан Ражив Гандийн нэрэмжит болсон.

1999 оны 3 сард МУ-ын Гэгээрлийн сайдын 36-р тушаалаар Үйлдвэрлэл Урлалын Сургууль /1999-2010 он/зарим мэргэжлээр дээд боловсрол олгох эрх бүхий/

2011 оноос хойш Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Celkové hodnocení

Průměr hodnocení
3

Pro hodnocení programu se prosím nejprve přihlaste

Přejít do Google Play

Souhrnné informace o ҮУПК

  • Verze programu

    1.1
  • Autor

  • Potřeba instalace

    ano
  • Jazyk

    • Ruština
  • Staženo

    3× celkem
    0× tento měsíc
  • Poslední aktualizace

    3. 5. 2017

Něco jsme propásli?

Dejte nám vědět. Upozornit redakci Stahuj
Velice děkujeme za Vaše podněty